Мэдээлэл технологийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-15 10:36:55

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Google компанийн албан ёсны эрхтэй хэрэгжүүлэх  “Grow with Google Mongolia” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.


Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих, мэдээлэл, технологийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт 350 гаруй залуус оролцож байна. Тэд цахим аюулгүй байдал, ахисан түвшний өгөгдлийн шинжилгээ, төслийн менежмент, мэдээллийн технологийн автоматжуулалт, UX дизайн, дижитал маркетинг ба цахим худалдаа гэсэн 6 чиглэлээр 3 сарын хугацаанд суралцана. Төгсөгчдөд Google компанийн албан ёсны “Google Career Certificate олгох аж.

 

Related news