ХӨВСГӨЛ: Амжилт гаргасан сурагчдыг шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хүүхэд нас-Амжилт, бахархал” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү хүндэтгэл нь хоймор нутгийнхаа сурлага, урлаг, спортын амжилтаар манлайлан, бусдыгаа үлгэрлэн дагуулж буй шилдэг хүүхдүүдийг алдаршуулах, урамшуулан дэмжих зорилготой юм.
Энэ хичээлийн жилд олон улс, дэлхийн түвшний олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан 190 хүүхдийг аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шагнаж, 38 сая төгрөгийн урамшууллыг олголоо.
Хөвсгөл аймгийн сурагчид уг хичээлийн жилд нийт 192 медаль үүнээс 72 алт, 57 мөнгө, 62 хүрэл хүртсэн байна.
Тус аймаг 49.521 хүүхэдтэй бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалах,
суралцахуйн хөгжлийг дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, оролцоог нь
нэмэгдүүлэх, хүүхдүүдийн бахархал, амжилтыг алдаршуулах, илүү ихийг бүтээх сэдэл
өгөх зорилготой гэдгийг ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж хэллээ.