Олон улсын хүүхдийг хамгаалах өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-01 11:35:44

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.


Энэ өдрийг дэлхийн олон оронд хүүхдийн эрх, хамгаалал, инээд баясал, ирээдүйн төлөөх үнэт өдөр болгон тэмдэглэдэг.


1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.


Монгол Улс энэхүү өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэн иржээ.


1925 оны тавсарын 8-нд манай улсад Их зохиолч Д.Нацагдорж журмын нөхдийн хамт санаачлан хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийг бий болгосон түүхтэй. 2002 оны зургаан сарын 1-нд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Хүүхдийн эрхийн өдрийг өдгөө дэлхийн 40 гаруй орон өргөн дэлгэр тэмдэглэж байна.


Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг. 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгожээ.

 

Related news