Дотоодын үйлдвэрлэгч компаниудтай 24 мега төсөлд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн удирдлага, Монголын барилгын үндэсний ассоциаци болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар 24 мега төсөлд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцов. Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ярихдаа, “Мега төслүүдэд дотоодын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулна. Мөн дотоодын компаниудтай хамтарч залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх, соён гэгээрүүлэх компанит ажил зохион байгуулна” гэв.
Мөн мега төслүүдэд дотоодын
үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж, хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар
болсон юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day