Дэлхийн 130 орны мэргэжилтнүүд хавдрыг бууруулах талаар зөвлөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-02 16:27:58

Сүүлийн жилүүдэд хамгийн их газар авч байгаа өвчин бол хавдар. Бүх насныхныг хамарч буй энэ өвчин ямар шалтгааны улмаас хэрхэн үүсдэг яаж урьдчилан сэргийлэх талаар дэлхий нийтэд анхаарч, Франц улсад Хавдрын олон улсын дэлхийн хурлыг зохион байгуулж байна.

Уг хуралд дэлхийн 130 орны 3000 гаруй эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн хавдраас урьдчилан сэргийлэх, цаашид энэ өвчлөлийг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөж байна.

Энэ хуралд манай улсаас Эрүүл мэндийн сайдын зөвлөх, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан оролцож байгаа юм. Тэрбээр дэлхийн залуучуудын дунд зарласан “Халдварт бус өвчнийг 2030 он хүртэл бууруулах шинэлэг арга зам” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцож шилдэг 8 залуу лидерийн нэгээр шалгарч уг хуралд урилгаар оролцох эрхтэй болжээ.  Энэхүү уралдаанд 120 гаруй орны залуучууд оролцсоноос шилдэг 8-д АНУ, Австрали, Бразил, Кени, Руанда, Аргентин зэрэг орны залуус шалгарчээ. 

Хаварын олон улсын дэлхийн их хурлын нээлтнд Францын ерөнхийлөгч Франсуа Олан, Испанийн Летиция хатан нар оролцож, дэлхийн нийтэд тулгамдсан хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж дэмжихээ илэрхийллээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Related news