Хятад-Монголын боомтууд бизнест дэмжлэг үзүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-11-02 15:55:05

БЭЭЖИН./Ecns/. БНХАУ-Монголын хилийн боомтууд өргөжиж байгаатай холбоотойгоор энэ оны гуравдугаар улиралд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны худалдаа нэмэгдсэн байна гэж эрх баригчид мэдэгдэв.

ӨМӨЗО-ы Худалдааны газрын мэдээлснээр, энэ оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хоорондох хугацаанд Өвөр Монголын 10 боомтоор дамжуулан хоёр орны хооронд 30 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 32.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

2013 онд “Бүс ба зам” санаачилгыг гаргаснаас хойш Хятад-Монголын хилийн дагуух боомтууд эрчимтэй өргөжиж, хоёр орны бизнес эрхлэгчид ихээхэн ашиг хүртэж байна.

Энэ оны гуравдугаар улиралд хоёр улсын боомтуудаар 2.25 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Д.Нямтулга

 

Related news