Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-04 11:17:09

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 105 тэрбум төгрөгөөр нэмэх боломж бүрджээ.

 

Учир нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэй, мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар болжээ. 


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг системийн нөлөө бүхий арилжааны банканд нэг жилийн 14.2 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдсэн билээ. 

Related news