E-Mongolia хоёр сая хэрэглэгчтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-24 14:48:19

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэхээр Засгийн газраас 2020 онд нэвтрүүлсэн “E-Mongolia” системийг одоогоор 2 сая иргэн ашиглаж байна.


Энэ нь насанд хүрэгчдийн 80 гаруй хувийг хамарч байгаа гэсэн үг. Тус систем одоогоор 88 байгууллагын 1264 төрлийн үйлчилгээг цахимаар хүргэдэг. Монгол Улс НҮБ-ын цахим засаглалын индексээр 193 орноос 46-р байрт, Ази тивдээ 13-р байрт эрэмбэлэгдэж байгаа нь цахим засаглалын чиглэлд гаргаж буй ахиц дэвшил, шинэ шатны хөгжлийн чухал үзүүлэлт болж байна.

Related news