ХӨВСГӨЛ: Ойгоос мод бэлтгэх, бугын эвэр түүхийг түр хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хуурайшилт нэмэгдэж түймрийн эрсдэлтэй үе эхэлсэнтэй холбогдуулан ойгоос мод бэлтгэх, үр мөчир бэлтгэх, ойн цэвэрлэгээ, арчилгаа хийх, бугын эвэр түүхийг 6 дугаар сарын 10 хүртэл хориглов.
Өнгөрсөн онд аялал зугаалгаар явж байсан болон бугын эвэр, самар түүж буй хүмүүсийн болгоомжгүй үйлдлээс үүдэн тус аймгийн хэмжээнд 7 удаагийн ой хээрийн түймэр гарсан.
 
Иймд онцын
шаардлагагүй тохиолдолд ойд зорчихгүй байх, ил задгай гал түлэхгүй, тамхины ишээ
гүйцэд унтрааж байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулав.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    