СЭЛЭНГЭ: Гал түймрийн аюулаас 640 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 11 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн ОБГ-ын алба хаагчид өнгөрсөн 7
хоногт гал түймрийн аюулаас 640 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан
байна.
Энэ сарын 2-9-ний өдрүүдэд
аймгийн Онцгой байдлын газрын хэмжээнд гал түймрийн 4 дуудлага ирсний 2 нь зөрчлийн дуудлага байжээ.
Эдгээр дуудлагуудын 2 нь Сэлэнгэ
аймгийн Мандал суманд байгаа бол зөрчлийн 2 дуудлага Хүдэр, Хушаат суманд
байна.
Дээрх дуудлагын дагуу Гал
түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 640 сая
төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day