Хилийн зарим боомтыг гурав хоног хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын цагаан сарын баяр болж байгаа учраас тус улстай хиллэдэг зарим боомтыг нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд түр хаана.
Тодруулбал, авто замын Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай,
Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтыг хаах юм.
Харин Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу, бусад боомт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахыг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.