ОРХОН: ИТХ-ын нарийн бичгийн даргаар Ш.Ганболдыг шилжүүлэн томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-16 12:54:48

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн ИТХ-ын даргын захирамжаар аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Шагдарын Ганболдыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томиллоо.


Шагдарын Ганболд  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1968 онд төрсөн. 1991 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, 2005 онд Удирдлагын академийг төгссөн. 2007 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн магистр Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй.


1992-1996 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга, 1996-1999 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЗДТГ-т  нийгмийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн 1999-2002 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-т хяналт шалгалт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, 2002-2006 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-т иргэдтэй харилцах болон багуудын асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, 2006-2007 онд Орхон аймгийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэст хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Харин 2007 оноос Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, 2022 оноос өнөөг хүртэл  Орхон аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад өнөөдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар томилогдож байна.

Related news