Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-18 22:46:38

Хөвсгөл аймгийн нутгаар цас орсны улмаас нийт нутгаар 9-15 см-ын цасан бүрхүүл тогтжээ. Орон нутгийн буюу сумдын  цаг уурын ажиглалтын талбайд 9 см хүртэл цас орсон бол гуу жалгандаа хунгарлаж  15 см болжээ.

Орсон цас хайлж шөнөдөө хөлдөж гөлүүр тогтсон байна. Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт энэ сарын 4-нд 21 см хүртэл цас орсон нь хайлаад  8 см байсан бол дээр нь дахин цас нэмж орж гөлүүр тогтож мал бэлчээрлэх, цаашлаад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа ажээ. Цас их орсны улмаас зарим нэг зам даваа түр хаагдсан учраас мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа гэнэ.

Б.Гантуяа

 

Related news