СЭЛЭНГЭ: Хадлан бэлтгэл 98.6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн хэмжээнд 2024-2025 оны өвөл, хавар 1.7 сая толгой мал өвөлжиж,
хаваржихаар бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна.
Малчдын
түвшинд 183.4 мянган тн байгалийн хадлан, 46.5 мянган тн хүчит тэжээл, 7.3
мянган тн эрдэс тэжээл бэлтгэнэ.
Өнөөдрийн
байдлаар 180.8 мянган тн өвс, 880 тн сүрэл, 1172 тн ногоон тэжээл, 7280 тн
үйлдвэрийн тэжээл, 105 тн гар тэжээл,1669 тн давс, хужир шүү, 985 тн дарш
ногооны хаягдал бэлтгэж, хадлан бэлтгэл 98.6 хувьтай байна.
Төв
суурингийн өвөлжилтийн тухайд сумдын халаалтын зуух, дулаан эх үүсвэрүүд,
дулааны тоног төхөөрөмж найдвартай ажиллагаа, засварын ажлыг бүрэн хийжээ. Өнөөдрийн
байдлаар 14-30 хоногийн 6.5 мянган тн нүүрсний нөөцтэй халаалтыг хэвийн
нийлүүлж байна.
Аймгийн
хэмжээнд 17 суманд нийт 88.5 мянган метр куб түлээний мод бэлтгэхээс 26.6 мянган
метр куб модыг өрхийн хэрэглээнд бэлтгэн мод бэлтгэл 30 хувьтай байна.