Төгрөгийн хадгаламж 5.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны долоодугаар сарын эцэст 20.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхааас 431.9 (2.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 (38.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 17.3 (86.1 хувь) их
наяд төгрөг нь иргэдийн, 2.8 (13.9 хувь) их наяд төгрөг нь аж
ахуйн нэгж, байгууллагынх аж. Валютын
хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 64.8 (1.4 хувь)
тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 392.9 (8 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо
мэдээлжээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days