Санал тоолох 137 төхөөрөмжийг хэсгийн хороодод хүлээлгэж өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр санал тоолох 137 тоног төхөөрөмжийг сонгуулийн санал авах 121 хэсгийн хороонд хүлээлгэн өглөө.
Суманд сонгуулийг зохион байгуулах хэсгийн хорооны ахлагч, улсын бүртгэлийн даамал, газрын даамал, цагдаа бүхий хүмүүс саналын хуудас тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Тус аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуулийг 1341 төрийн албан хаагч зохион байгуулах бол нөөцөд 149 хүнийг сумдын сонгуулийн хороонд шаардлагатай үед ажилуулахаар сургалтад хамруулж бэлтгэсэн байна.
Сонгуулийн бэлтгэл ажил хуулийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдөр туршилтын өгөгдөл дамжуулах бол 18-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажээ.
Б.Гантуяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days