СЭЛЭНГЭ: Багш, сурагчдад мөнгөн урамшуулал олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны наймдугаар
сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг жил бүр элсэлтийн eрөнхий шалгалтад өндөр
оноо авсан багш, сурагчдынхаа амжилтыг үнэлж, мөнгөн
урамшуулал олгодог уламжлалтай.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж
энэ жилийн элсэлтийн шалгалтад 800 оноо авч, бусдыгаа манлайлсан багш, сурагчдыг хүлээн авч уулзан
хүндэтгэл үзүүллээ.
Тодруулбал, математикийн хичээлээр өндөр гүйцэтгэлтэй шалгуулан 800 оноо авсан Мандал сумын Хэрх
тосгоны ЕБС-ийн сурагч О.Золбоог 2 сая, бэлтгэсэн математикийн багш С.Цэвэлмааг
1 сая төгрөгөөр тус тус урамшуулж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт
хүслээ.