“Цагаан хадаг” кино үзэгчдийн тоогоор тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-10 17:15:27

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 7 кино театрын дэлгэцнээ гарч буй Монголын уран сайхны киноноос найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Цагаан хадаг” кино үзэгчдийн тоогоор тэргүүлж байна.

Удаах байрт өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн “Итгэл” болон “Галзуу зугаалга”, “Одод болохын хүслэн” зэрэг кино жагсаж байгаа юм.

Харин гадаад киноноос өвөрмөц содон бүтээлээр кино сонирхогчдын мэлмийг сэргээж байдаг найруулагч Тим Бартоны 2016 оны дэлгэцийн шинэ бүтээл “Хатагтай Перегриний” үзэгчдийн тоогоор тэргүүлж байна.

Удаах байрт адал явдалт төрлийн киног маш чадварлаг бүтээдэг Марк Уолбергийн тоглосон “Deepwater Horizon” кино жагсаж байна. Холливудын киноноос эдгээр бүтээлийг Монголын үзэгчид хамгийн ихээр шимтэн үзэж байгаа бол “Зайдасны үдэшлэг”, “Өрөвтас” зэрэг кино удаалж байна.

Ж.Болор

Related news