Угийн бичгээ үлгэр жишээ хөтөлж байгаа иргэдийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:42:47

Угийн бичгээ хэн сайн хөтөлж байгааг шалгаруулах уралдааныг аймгийн музей иргэд олон нийтийн дунд зарлажээ.

Гэхдээ энэ нь угийн бичгээ сайн хөтөлж байгаа иргэдийг шалгаруулж шагнаад орхих биш хамгийн гол нь Дундговь аймгийн хэмжээнд угийн бичиг хөтөлдөг хичнээн иргэн байдгийг тандаж, тэдний угийн бичиг хөтөлж байгаа арга туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэхээс гадна  бүх нийтээр угийн бичиг хөтөлдөг болоход тэдний туслалцааг авах зорилготой гэж музейн эрдэм шинжилгээний ажилтан С. Намжилмаа хэллээ.

Уралдааныг Монгол бахархлын өдөр дүгнэх бөгөөд хоёр үе шаттай  байна. Эхний шатанд шастир хөтлөлт, хамгийн олон үеийн бичиглэлтэй  болон судалгаа хийсэн байдлыг харгалзан угийн бичгийг шалгаруулах бол хоёр дахь шатанд монгол бичгээр алдаагүй зөв хөрвүүлэн бичсэн байх ёстой ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news