“Facebook” өнгөрсөн онд Их Британид 4.1 сая еврогийн татвар төлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-10 12:15:41

ЛОНДОН. /ВВС/. “Facebook” цахим хуудас Их Британид бизнесээ өргөжүүлснээр өнгөрсөн онд тус улсад 4.16 сая еврогийн татвар төлжээ.

Тус компани 2014 онд Их Британид 4327 еврогийн татвар төлснийг дэндүү бага байна гэж зарим хүмүүс шүүмжилж байсан юм. Энэ шүүмжлэл нь “Facebook” компани 11 сая еврогийн татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор гарсан байж ч болох юм.

Тус компани 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд татвар ногдуулах ашгаа 20 сая евро гэж тогтоожээ. Харин эргэлтийн хөрөнгө нь хоёр дахин нэмэгдэж 210 сая еврод хүрсэн байна. “Facebook”-ийн ажилтнуудад олгох урамшуулалтай холбоотой төлбөрийг тус компани төлсний дүнд татварын урамшуулал авахаар болжээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “2015 онд бид Их Британид бизнесээ өргөжүүлсэндээ баяртай байгаа бөгөөд өндөр ур чадвар шаардах 300 гаруй ажлын байр бий болгосон. Бид Их Британийн хуулийн хүрээд бүх татвараа төлсөн” гэсэн байна.

Д.Нямтулга

 

Related news