ДОРНОГОВЬ: Бүрдэнийн элсний сувилал үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Бүрдэнийн элсний сувилал үйлчлүүлэгчдээ зургаадугаар сарын 21-нээс эхлэн хүлээн авчээ. Сувилал Улаанбаатараас 356, Сайншандаас 110 км-т оршино.
Тус
сувилал нь ирэх наймдугаар сарын 2-ныг хүртэл нэг удаагийн ээлжээр 5-6
хоногийн хугацаатай амрагчдыг хүлээн авч үйлчилж байгаа бөгөөд зуны турш 6-7 ээлжийг хүлээн авахаар төлөвлөжээ. Хоногийн төлбөр нь хүүхэд, том хүнээс шалтгаалж 35600-75000 төгрөгийн үнэтэй.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    