ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүр чиглэлд 3 км хатуу хучилттай замыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-03 17:58:09

Мөрөн, 2024 оны зургаадугаар   сарын 3  /МОНЦАМЭ/. Хөвсгөл  аймгийн Засаг даргын  мөрийн хөтөлбөрт  орон нутгийн төсвөөр Мөрөн Хилэнтийн гүүр чиглэлд 4,5 км замыг хатуу хучилттай болгох ажлыг тусгасан байна. 


Энэ дагуу Хилэнтийн гүүр чиглэлд 3 км замыг хатуу хучилттай болгох ажлыг “Хөвсгөл зам“ компани хийж байна.




Тухайн авто зам ашиглалтад орсноор Мөрөн сумын тоосжилт багасаж, иргэдийн амьдрах таатай орчин бүрдэж байгааг аймгийн Засаг дарга П.Лхагважав ярив.

 

Related news