ХӨВСГӨЛ: “Хүүхдийн ертөнц” алхалтад 100 хүн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт алхангаа эрүүл мэнддээ зөв хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ, хүүхдийн эрхийг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад гэр бүл, эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн ертөнц” алхалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр оролцогчид хүүхдийн эрхийг дээдлэн, гэр бүлдээ өдөр бүр чанартай цаг гаргадаг байхыг уриаллаа.
Мөн эцэг, эх,
асран хамгаалагч нар өнөөдрөөс эхлэн “Гэртээ эрт харья” аянд нэгдэж, хүүхдийг
эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа
нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.