ХӨВСГӨЛ: Эрдэнэбулган сумын 200 гаруй хүүхэд дугуйн спортоор хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-30 10:49:45

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр иргэн М.Амаржаргал 2018 онд “Одод” клубийг байгуулжээ.


Анх 37 хүүхэдтэй байгуулж байсан тус клуб жилийн 4 улиралд тогтмол үйл ажиллагаагаа явуулан өргөжсөнөөр өнөөдөр 200 гаруй хүүхэд дугуйн спортоор хичээллэж байна.


М.Амаржаргал “Би дугуй унах сонирхолтой. Худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг боловч дугуйн клубийг тасралтгүй 7 жил хичээллүүлж байна.


Сүүлийн үед олон хүүхэд дугуйн спортоор хичээллэж байна. Эцэг эхчүүд ч хүүхдүүддээ гар утаснаас хол байлгах, эрүүл агаарт хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хамтран ажиллаж байна. Ялангуяа урин дулааны цагт хүүхдүүд дугуйгаа ачаад Улаанбаатараас их ирж байна.




Дугуйн спортыг хөгжүүлэх, өргөжүүлэх зорилгоор дулааны улиралд урт хугацааны дугуйтай аялал, мөн олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг болсон.

Энэ нь дугуйн спорт хөгжих, хүүхдүүд чадваржих туршлагажихад үр дүнтэй байна” гэдгийг онцоллоо.


Related news