Японд бодит цалин хоёр жил дараалан буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-05-24 11:41:07

ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 24 /NHK/. Япончуудын бодит цалин 2023 оны санхүүгийн жилийнхтэй харьцуулахад буурчээ. Нэрлэсэн цалин нэмэгдсэн боловч инфляцыг даван туулахад хангалтгүй байна. 


Хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар гуравдугаар сар хүртэлх жилийн хугацаанд дундаж цалин 332.533 иен буюу 2.100 ам.доллар байсан байна. Энэ нь өмнөх санхүүгийн жилийнхээс иенээр тооцвол 1.3 хувиар өссөн дүн бөгөөд гурав дахь жилдээ дараалан өссөн үзүүлэлт юм.


Гэсэн хэдий ч инфляцыг тооцсон дүнгээр нэг ажилтанд ногдох бодит цалин 2.2 хувиар буурсан байна.


Японы үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлснээр, энэ хавар хийсэн жил тутмын хөдөлмөрийн хэлэлцээрээр энэ сарын байдлаар дундаж цалин 5 хувиар нэмэгджээ. Энэ нь харьцангуй их хувиар нэмэгдүүлсэн дүн юм. Одоо түүхий эдийн үнэ нэмэгдэж байгаа нь цалингийн бодит өсөлтөд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна гэж шинжээчид дүгнэжээ.




Related news