Дулааны тарифт өөрчлөлт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-07 09:50:41

Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 02 тоот тогтоолоор Дулааны эрчим хүчийг айл өрх, аж ахуйн нэгж, төсөвт байгуулагуудад борлуулах тарифыг  баталжээ.

Дулааны станц үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг /НӨАТ-гүй/ ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараахь байдлаар тогтоожээ.

Үүнд: үйлдвэр, төсөвт, аж ахуйн нэгж байгууллагын халаалт шоо метр нь 1350,төг/Гкал-106700, төг/Гж-25485/ төгрөгөөр, албан байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулаан шоо метр нь 3000 болж нэмэгджээ.

Ахуйн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг /НӨАТ-гүй/ ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоожээ.

Үүнд орон сууцны халаалт м2 нь 400, тусдаа тохилог орон сууц м2  нь 800, орон сууцны ахуйн хэрэгцээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 6000, м3 тутамд 2500 төгрөг байхаар тус тус  тогтоожээ.

А.Бямбасүрэн

 

 

Related news