Америкийн нийгмийн дундаж давхаргад багтахад хэдэн доллар хэрэгтэй вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-17 16:04:45

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 17 /CNBC/. АНУ-д дундаж давхаргын хүнд тооцогдох эсэх нь таны амьдарч буй газраас шалтгаалах бөгөөд зарим муж улсад 150 мянган доллароос дээш орлого олдог бол дундаж амьдралтайд тооцогдож байна.


GOBankingRates” санхүүгийн цахим хуудасны ажилтнууд АНУ-ын Хүн амын тооллогын товчооны 2022 оны өрхийн дундаж орлогын талаарх мэдээлэлд тулгуурлан 50 муж улсад дундаж давхаргад багтахын тулд шаардагдах орлогын хэмжээг тодорхойлжээ. Тодруулбал, тухайн муж улсын дундаж орлогыг хоёр дахин үржүүлсний гуравны хоёртой тэнцэх хэмжээний жилийн орлоготой өрхийг “дундаж давхаргын” гэж тодорхойлдог.


Судалгааны дүнгээр Мэриленд, Нью-Жерси гэсэн хоёр муж улсад дундаж давхаргын орлого 200 мянган долларт хүрсэн байна. Тухайлбал, Мэрилендэд таны орлого 65 641 - 196 922 долларын хооронд байвал та дундаж давхаргад багтана. Харин Нью-Жерсид дундаж давхаргынхны орлого 64 751 194 252 долларын хооронд хэлбэлзэж байна.


Дундаж давхаргад тооцогдох орлогын хэмжээ энэ хоёр муж улсад өндөр байгаа нь гайхах зүйл биш юм. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллээр, 2022 онд уг хоёр муж улсад өрхийн дундаж орлого хамгийн өндөр байжээ.


АНУ-ын муж улсуудыг дундаж давхаргад тооцогдох орлогоор нь англи цагаан толгойн дарааллаар жагсаавал:

  • Алабама: 39,739 – 119,218 доллар
  • Аляск: 57,580 – 172,740 доллар
  • Аризона: 48,387 – 145,162 доллар
  • Арканзас: 37,557 – 112,670 доллар
  • Калифорни: 61,270 – 183,810 доллар
  • Колорадо: 58,399 – 175,196 доллар
  • Коннектикут: 60,142 – 180,426 доллар
  • Делавэр: 52,883 - 158,650 доллар
  • Флорида: 45,278 - 135,834 доллар
  • Жоржиа: 47,570 - 142,710 доллар
  • Хавай: 63,209 - 189,628 доллар
  • Айдахо: 46,809 - 140,428 доллар
  • Иллинойс: 52,289 - 156,866 доллар
  • Индиана: 44,782 - 134,346 доллар
  • Айова: 47,047 - 141,142 доллар
  • Канзас: 46,498 - 139,494 доллар
  • Кентакки: 40,122 - 120,366 доллар
  • Луизиана: 38,568 - 115,704 доллар
  • Мэн: 45,501 - 136,502 доллар
  • Мэриленд: 65,641 - 196,922 доллар
  • Массачусетс: 64,337 - 193,010 доллар
  • Мичиган: 45,670 - 137,010 доллар
  • Миннесота: 56,209 - 168,626 доллар
  • Миссисипи: 35,323 - 105,970 доллар
  • Миссури: 43,947 - 131,840 доллар
  • Монтана: 44,227 - 132,682 доллар
  • Небраска: 47,815 - 143,444 доллар
  • Невада: 47,764 - 143,292 доллар
  • Нью-Хэмпшир: 60,563 - 181,690 доллар
  • Нью Жерси: 64,751 - 194,252 доллар
  • Нью-Мексико: 39,148 доллараас 117,444 доллар
  • Нью-Йорк: 54,257 - 162,772 доллар
  • Хойд Каролина: 44,124 - 132,372 доллар
  • Хойд Дакота: 49,306 - 147,918 доллар
  • Охайо: 44,660 - 133,980 доллар
  • Оклахома: 40,909 - 122,728 доллар
  • Орегон: 51,088 - 153,264 доллар
  • Пенсильвани: 48,780 - 146,340 доллар
  • Род Айленд: 54,247 - 162,740 доллар
  • Өмнөд Каролина: 42,415 - 127,246 доллар
  • Өмнөд Дакота: 46,305 - 138,914 доллар
  • Теннесси: 42,690 - 128,070 доллар
  • Техас: 48,690 - 146,070 доллар
  • Юта: 57,889 - 173,666 доллар
  • Вермонт: 49,343 - 148,028 доллар
  • Виржиниа: 58,166 - 174,498 доллар
  • Вашингтон: 60,217 - 180,650 доллар
  • Баруун Виржиниа: 36,811 - 110,434 доллар
  • Висконсин: 48,305 - 144,916 доллар
  • Вайоминг: 48,330 - 144,990 доллар

Дундаж давхарга” гэдэг ойлголт нь орлогоос хэвийж байна

Олон хүмүүсийн хувьд “дундаж давхарга”-д багтана гэдэг нь тодорхой орлогын түвшнээс хамаардаггүй гэж санхүүгийн төлөвлөгч, зан төлөвийн санхүүгийн чиглэлээр мэргэшсэн шинжээч Брэд Клонц хэлжээ.


Бидний санхүүгийн байдал нь бодитой тоо биш. Энэ бол субъектив хүчин зүйл бөгөөд бид өөрсдийгөө хэнтэй харьцуулж байгаагаас шалтгаална. Энэ бол таны орлого тодорхой хэмжээнд байлаа ч гэсэн та өөрийгөө “дундаж давхаргынх” гэж мэдрэхгүй байж болно. Ялангуяа та өөрийгөө олон нийтийн сүлжээн дэх чинээлэг амьдралтай хүмүүстэй харьцуулж байгаа тохиолдолд гэж тэрбээр ярилаа.


“Олон нийтийн сүлжээнд өөрсдөөс нь илүү чинээлэг харагддаг хүмүүст илүү их анхаарал хандуулах нь хамгийн муу зүйл юм, учир нь бүгдээрээ аз жаргалтай харагдаж байгаа нь биднийг улам өрөвдөлтэй болгодог. Яагаад гэвэл, бид бодит байдал дээр гачигдаагүй хэдий ч гэсэн өөрсдийгөө гачигдаж байгаа мэтээр төсөөлдөг гэж Б.Клонц тайлбарлажээ.



Related news