БУЛГАН: “Цаг гаргая” идэвхтэй хөдөлгөөний аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-14 10:08:05

Булган 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Илүүдэл жингүй-Эртэч Булган” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих нэг сарын аяныг Булган сумын Засаг даргын Тамгын газраас зарлаж, тавдугаар сарын 13-нд нээлтээ хийлээ.

 


Аяны хүрээнд хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, байгууллага хамт олон, иргэний эрүүл амьдрах хэв маягийг төлөвшүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлж, төрийн болон ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах, спортын ээлтэй орчин бий болгож, өдөр бүр эрүүл эртэч иргэнийг бий болгоход чиглэж аяныг зарлаж байна.

 



Мөн сарын аянд сум, байгууллага ААН, иргэдийн дунд өглөөний алхалт, гүйлт, дугуй, нийтийн шугаман бүжиг, нийтийн бүжиг, дасгал хөдөлгөөнийг ажлын таван өдрөөр 6.00-7.00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.




Ахмадууд өглөөний алхалт, нийтийн бүжиг, дасгал хөдөлгөөнийг илүү дэмжиж олноороо идэвхтэй оролцож байгаа бол хүүхдүүд дугуйн тойрог гүйлтийг сонирхож байна. 


Related news