СЭЛЭНГЭ: Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай ахмад настнуудад үйлчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-13 16:22:51

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд энэ онд олон чухал ажлуудыг төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

 

Үүний нэг илрэл нь “Эрүүл насжилт” ахмад настнууд руу чиглэсэн үйл ажиллагаа юм. Энэхүү ажлын эхний шатанд Сүхбаатар сумын 8 багийн 80 ахмад настанд сувилахуйн тусламж үйлчилгээг энэ сарын 6-ны өдрөөс хуваарийн дагуу хүргэжээ.

 

Дараагийн шатанд дээрх үйлчилгээг үргэлжлүүлэн алслагдсан сум, сууринд хүргэхээр төлөвлөсөн байна.

 

Дээрх үйл ажиллагааны гол зорилго нь байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай ахмад настнуудад хүрч үйлчилж байгаагаараа онцлог юм.

 

Энэхүү тусламж үйлчилгээг хүргэх ажлыг Эрүүл насжилт-Асаргаа, сувилгааны гурван баг гүцэтгэсэн бөгөөд ахмад настны гэрт нь очиж, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна мобайл технологи бүхий эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээр ханган ажиллажээ.

 

Эрүүл насжилт-Асаргаа, сувилгааны багийг дэмжиж, Сүхбаатар сумын Засаг дарга, ЗДТГ, мөн Сүхбаатар сумын 8 багийн Засаг дарга нар, “Эмнэх баг”, “Номтхан” ӨЭМТ-үүд хамтран ажилласан байна.

 

Related news