ХӨВСГӨЛ: "Соёмбо" цогцолборыг тохижуулах бүтээн байгуулалтыг үе шаттай хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-08 16:16:46

Мөрөн, 2024 оны тавдугаар  сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор “Соёмбо” цогцолборыг 2020 онд байгуулсан.




Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт “Соёмбо” цогцолборыг байгуулж тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж байна.




Тус төвд эхний ээлжид аялагч, жуулчдад зориулсан мэдээллийн төвийг байгуулсан бол энэ онд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, орчин тойронд нь ногоон байгууламж бий болгохоор "Сант-Өндөр" компани ажиллаж байна.


Цаашид Хөвсгөл нутгийн 6 ястны өв соёл, түүхийг харуулсан "Цаатан" цогцолборыг байгуулахаар төлөвлөж байгаа юм.

 



Монголчууд соёмбыг монгол төр бат бэх, эв нэгдэлтэй байх, тусгаар тогтнон оршихын бэлгэ тэмдэг хэмээн үздэг.


Өнгөрсөн онд давхардсан тоогоор 100 мянга гаруй иргэн “Соёмбо” цогцолборыг зорин очсон байна.

 

 

Related news