ӨМНӨГОВЬ: Энэ онд сүү, тараг хөтөлбөрт 7443 хүүхэд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-05-01 08:55:32

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 МОНЦАМЭ/Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Сүү, тараг” хөтөлбөрийг 14 суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

 

Тус хөтөлбөр 2023 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Өмнөговь аймагт хэрэгжиж, нийт 6750 хүүхдийг хамруулсан бол 2024 онд 7443 хүүхэд хамруулахаар болжээ.

 

“Сүү тараг” хөтөлбөр нь зорилтот бүлгийн бага насны хүүхдийн өсөлт хөгжил, байнгын асаргаатай хүүхдийн хоол тэжээлийг чанартай, амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж дархлааг нь дэмжих хоол тэжээл, сувиллын үйлчилгээг үзүүлснээр бие бялдрын өсөлт хөгжил болон хүүхдийн жингийн хоцрогдол, өвчлөл, эндэгдлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.

Related news