ӨМНӨГОВЬ: Аж ахуй нэгж байгууллага 90-ээс дээш мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-26 16:45:56

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт мод тарих сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.


Сургалтаар МУИС-ийн доктор, зөвлөх дэд профессор Б.Цэнгэл модыг хэрхэн тарьж ургуулах, нөхөн сэргээлт болон мод үржүүлгийн газар гэж юу вэ, ойжуулалтад модыг яаж шилжүүлэх, агро ойжилт гэж юу вэ зэрэг сэдвээр суралцагчдад мэдлэг өгчээ.


 

Өмнөговь аймаг 2024 онд 500 мянгаас дээш мод тарих зорилт тавьсан бөгөөд энэ жил айл өрх 9-өөс дээш, аж ахуйн нэгж, байгууллага 90-ээс доошгүй мод тарьж, арчлан ургуулахаар ажиллаж байна.

 

Бүх нийтээр мод тарих өдрийг угтан Өмнөговь аймгийн төвийн бүсийн сум дундын ойн ангиас хөрс боловсруулалтын ажлыг эхлүүлжээ.

 


Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарыг 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг талаарх судалгааг ойн мэргэжилтнүүд иргэдэд өгч, мод тарихыг уриаллаа.



Related news