Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 26-нд дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-23 16:10:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. БШУ-ы сайдын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар баталсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны 2 дугаар сарын 19-ны 9.00 цагт эхэлсэн бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны 18.00 цагт дуусна. 


Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn  /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:

1. Иргэний үнэмлэх 

2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна./ 

3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ 

 Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол өргөдөл хүсэлт, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх юм. 


Related news