ХОВД: Баруун бүсийн зам, тээврийн салбарынхан зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-18 15:10:13

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн салбар бол улс, орон нутгийн хөгжлийн салшгүй нэг хэсэг юм.

Иймээс Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил" болгон зарлажээ.

Энэ хүрээнд бүсийн анхны уулзалт, зөвлөгөөн, спортын нөхөрсөг тэмцээнийг баруун бүсэд, тэр дундаа Ховд аймагт өнөөдөр зохион байгууллаа.  

Зөвлөгөөний үеэр салбарын хууль тогтоомж, бодлого чиглэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цаашдын чиг  хандлага, үүрэг оролцоог тодорхойлох олон асуудлыг хэлэлцэж байна.     

Энэ нь салбарын ажилтнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн гарц шийдлийг олоход чухал ач холбогдлоо өгнө гэж салбарынхан үзэж байна.  

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй баруун бүсийн уулзалт, зөвлөгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, аймгийн харъяа  байгууллагын төлөөллүүд оролцож байна. 

Цаашид зам, тээврийн салбарынхны уулзалт, зөвлөгөөнийг говийн бүс болон зүүн, хойд бүсэд тусгай хуваарийн дагуу зохион байгуулах бөгөөд нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох олон зорилтыг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

Related news