ЗАВХАН: Нийтийн эрүүл мэндийг дэмжих аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-14 10:22:02

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймагт "Энэ жилдээ-Эрүүл жиндээ 2“ аяныг эхлүүлжээ.

Аяныг 4 -р сарын 1-нээс эхлүүлж 6 сарын турш үргэлжлүүлэх юм.


Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой эхлүүлсэн аяныг Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төв, Амка Дансе клубтэй хамтран  "Бүжгээр цэнэглэгдье, дасгалаар эрүүлжье" өдөрлөгийг амралтын өдөр эхлүүлж хамтран зохион байгууллаа.


Бид ууланд алхах аяллыг 7 хоног бүрийн бямба гаргийн өглөөний 6.00 цагт эхлүүлэн хэвшил болгоод байна.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд оролцогчдыг tanita аппаратаар оношилж, биеийн жингийн индексийг хэмжин зөвлөгөө мэдээлэл өгч байна.

ЭМЯ-наас энэ жил хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх зэрэг иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зургаан төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.


Үүний нэг нь "Энэ жилдээ-эрүүл жиндээ 2” аян юм.
Судалгаагаар 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нас ахих тусам нэмэгддэг ч өнөөдрийн байдлаар залуусын дунд ихсэх хандлагатай болсон нь харамсалтай.

Тухайлбал, таргалалт 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгджээ. Мөн 0-5 насны 8 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй байна.

Таргалалтын 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй юм. 

Тиймээс бүх насныхан эрүүл идэвхтэй амьдралын дадлыг хэвшил болгож идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж илүүдэл жин ба таргалалт болон халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлээс сэргийлэх боломжтой юм.


Нийтийн эрүүл мэнд бол нийгмийн баялаг юм.

Тиймээс Завхан аймгийн иргэдийг "Энэ жилдээ-Эрүүл жиндээ 2" аяныг дэмжиж идэвхтэй оролцохыг уриалж байгааг аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Related news