ДАРХАН-УУЛ: Орхон сум 1670 га талбайд төмс, хүнсний ногоо тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-12 17:41:44

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Улсын хошой тэргүүний, Алтангадас одонт Орхон сум улсын төмс, хүнсний ногооны 15 хувийг дангаар хангадаг. Хаврын тариалалтаа эхлүүлэхээр 375 иргэн, 10 ААНБ, 1670 га талбайд төмс, хүнсний ногоо тариалахаар урьдчилсан судалгаанд хамрагджээ.


Өнөөдрийн байдлаар 81 иргэн 0.9 га талбайд хүнсний эрт ургацын ногоо тариалсан байна. Өнгөрсөн жил төмс, хүнсний ногооны 1300 га талбайд тариалалт хийж, 21 мянган тонн ургац хураан авчээ. Харин энэ жил эргэлтийн талбайг 300 га талбайгаар нэмэгдүүлэхээр судалгаа хийжээ.




Жил бүр тариалалт хийх талбай, ургацын хэмжээг нэмэгдүүлж, улсын төмс, хүнсний ногооны хувь, хэмжээг ахиулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Орхон сумын ЗДТГ-ын Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цэдэн-Иш мэдээлэв.




Сүүлийн жилүүдэд хур тунадас элбэг, гол, мөрний усны түвшин нэмэгдэж газар тариалангийн бүс нутаг үерт өртсөн. Тиймээс тус сумын удирдлагууд Шарын голын усны түвшин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, үерийн усыг цуглуулж цөөрөм байгуулах талаар судалж байна.

Related news