ОРХОН: “Хууль зүйн туслалцааны төв”-ийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-10 17:28:30
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/ Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хууль зүйн туслалцааны төв” нээлтээ хийлээ.

 

Үүнийг УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нээж байгаа юм.

 

“Хууль зүйн туслалцааны төв”-д аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн хөтөч нар ажиллаж, иргэдэд эрх зүйн боловсрол олгох, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

 

 

 

Related news