ХӨВСГӨЛ: Нийт малын 4,05 хувь хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-10 12:33:42

Мөрөн 2024 оны дөрөвдүгээр  сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны 129 багийн 19691 малчин өрх 5 сая 662 мянган толгой мал тоолуулсан.


Цас их орж өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас 269 833 толгой мал буюу нийт малын 4,05 хувь хорогдоод байна.

Хамгийн их хорогдолтой нь Жаргалант 45021, Галт 45642, Шинэ-Идэр 24038, Бүрэнтогтох 21001, Төмөрбулагт 24828 толгой мал хорогдсон  байна.


Цаашид малын хорогдол нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Б.Бямбасүрэн хэллээ.

Тус аймагт  699 өрхийн 198 199 толгой мал,  Завхан аймгаас 104 өрхийн 63015 толгой мал өвөлжсөн.

Одоогоор 8 сумын 425 өрхийн 104 759 толгой мал отроор өвөлжжээ. 

Related news