Хориотой бүсэд загасчилж байсан иргэнийг илрүүлэн саатуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-04 11:06:36

Хил орчмын зөрчлийг илрүүлэн саатуулжээ Ахлах дэслэгч Н.Хишигбаяр захирагчтай Хэнтий хилийн дугаар салбарын хариуцсан хэсгийн хориотой бүс зурваст нэвтэрсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

Өнгөрсөн сарын 25-ны өдөр хууль бусаар байгалийн баялаг ашиглах, загасчлах зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Н, АНУ-ын нэг иргэний хамт автомашинтай хилийн хориотой бүс зурваст нэвтрэн Онон голын эрэгт загасчилж байх үед нь баривчилсан байна.

Хил зөрчигчдийг дэслэгч Б.Дөлгөөн, ахлах ахлагч С.Соёлмөнх, дэд ахлагч С.Цолмонбаатар нарын бүрэлдэхүүнтэй манаа илрүүлэн саатуулсныг хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

Related news