Тайландад хүндийг өргөлтийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-02 10:00:47

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Тайландын Пукет хотод хүндийг өргөлтийн дэлхийн цомын тэмцээн өчигдөр эхэллээ. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 110 орны 459 тамирчин өрсөлдөж байна. Тэдний 231 нь эрэгтэй, 228 нь эмэгтэй тамирчин юм.


Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж байна Тодруулбал, эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 76 кг-д О.Төгс-Эрдэнэ, 71 кг-д Г.Ануужин, 59 кг-д Э.Энхтамир нар өрсөлдөх юм.


Түүнчлэн олон улсын шүүгч Л.Одгэрэл энэхүү тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

“Парис-2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө.

Related news