Хүн амын мэдээллийг дахин нягталж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 17:16:19

Хүн ам, орон сууцны завсарын тооллого Дундговь аймагт өнөөдрийн байдлаар хэрхэн үргэлжилж байгааг аймгийн Статистикийн газрын дарга Н.Түвшинжаргалаас тодрууллаа.

Сумдад ажиллаж байгаа тооллогын комисст хүн амын мэдээллийн сангийн мэдээллийг өрх бүрээр дахиж хянах чиглэл өгсний дагуу алдаатай мэдээллийг засч, дутуу бол нөхөж гүйцээх зэргээр мэдээлэл бүрийг эргэж хянах ажиллагаа явагдаж байна. Алдаатай болон дутуу мэдээлэлтэй өрх 1000 гаруй байна.

Мөн Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг ч хүн амын мэдээллийн санд бүртгэгдээгүй иргэдийг мэдээллийн санд бүртгэхээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй ч хүн амын мэдээллийн санд бүртгэлгүй 500 гаруй иргэн байна гэлээ.

Хувиар тооцож үзвэл хүн ам, орон сууцны завсарын тооллого Дундговь аймагт дал гаруй хувьтай явагдаж байгаа ажээ.

Дундговь Т.Отгонтуяа

Related news
Comments