Говь, талын нутгаар шороон шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
uranatuya@gmail.com
2024-03-24 10:02:04

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулс, Дарьгангын тал нутгаас бусад нутгаар цас орохгүй  гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.


Салхи, ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна.


Агаарын температур, Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11, бусад нутгаар 1-6  хэм дулаан байна.

Улаанбаатар орчимд цас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр. Яармаг-Сонгины өдөртөө 3-5 хэм дулаан байна.

Related news