ОРХОН: Хангайн болон төвийн бүсийн багш нар туршлага судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-20 15:09:40
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хангайн болон Төвийн бүсийн аймгуудын багш нар туршлага солилцох, хамтран суралцах зорилгоор Орхон аймагт чууллаа.


Уулзалтад Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Төв аймаг болон нийслэлийн Боловсролын газрын 50 гаруй удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож байна. Тэд өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцаж Орхон аймагт хэрэгжиж буй төслүүдтэй танилцсан юм.


Энэ үеэр Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хэлэхдээ, сүүлийн гурван жилд аймгийн боловсролын салбарт улс, орон нутгийн төсвөөс 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гурван шинэ цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгийг нэмж өргөтгөн, нэг сургууль барьсныг онцоллоо. Мөн өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр дөрвөн сургуулийн барилгын ажил үргэлжилж байгааг хэллээ.


Түүнчлэн 2023 онд төрийн өмчийн 17 сургуулийн нийт сурагчийн 92 хувийг стандартад нийцсэн шинэ ширээ, сандлаар хангаж, спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүйн одод” сургуулийг  өргөтгөж, урлагийн төрөлжсөн сургалттай "Уран эгшиг" сургуулийг ашиглалтад оруулсныг онцлов.

 

Related news