ХӨВСГӨЛ: Сумаасаа гадаад паспорт захиалах боломжтой болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд иргэд сум, орон нутгаасаа гадаад паспорт захиалах боломжийг бүрдүүлж байна.
Өнөөгийн байдлаар тус аймгийн Их-Уул, Тариалан, Цагаан-Уул, Цэцэрлэг сумын иргэд цахим гадаад паспортыг сумаасаа захиалж байна.
Энэ ондоо багтаан Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр суманд тус үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна.
Иргэд заавал аймгийн төв явж зардал
чирэгдэл болохгүйгээр орон нутгаасаа гадаад
паспорт захиалж цаг хугацаа, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байгааг хэлж
байлаа.
Хөвсгөл аймагт өнгөрсөн онд 7441 иргэн гадаад
паспорт захиалсан бол он гарсаар 1324 иргэн захиалга өгчээ.