АРХАНГАЙ: Оны эхний хоёр сард есөн иргэн шинэ ажлын байранд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-19 11:19:32

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 3 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 348 хүн байна.


Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 93.4 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 55 нь дээд, 10 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 208 нь бүрэн болон бүрэн бус дунд, 52 нь бага боловсролтой хүмүүс байна.


Өнгөрсөн 2 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 33 хүн шинээр бүртгүүлж, 20 хүн ажилд зуучлуулан орсон байна.    


Харин оны эхний 2 сарын байдлаар шинэ ажлын байранд 9 иргэн ажилд зуучлуулснаас, төрийн байгууллагад 4, бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 5 иргэн ажилд орсон байна.          

  

Сумаар нь харвал, Төвшрүүлэх сум, Өндөр-Улаан , Чулуут, Өгийнуур, Хайрхан, Хотонт сум 1-3 ажлын байр бий болгожээ.

Related news