ХӨВСГӨЛ: Жаргалант сумын малчид 80 мянга орчим малаа зах зээлд борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-14 10:00:21

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын "Шуурхай бүлэг III" Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ажиллалаа.




Жаргалант сум 1613 өрхийн 5550 хүн амтай, сумын хэмжээнд 1197 өрхийн 255 600 мянган мал тоолуулсан байна.

Отроор 185 цэгт 685 өрхийн 153 мянган мал өвөлжсөн. Цасны зузаан тал хээр газраа 30 см гуу, жалгаараа 1м 40 см хүрсэн байна.




Тус сумын хэмжээнд  54 мянга гаруй толгой мал хорогджээ. Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудын хүнд нөхцөлтэй байна.

Малчид 80 орчим мянган малаа нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авсан ч буцаагаад өвс, тэжээлд зарцуулсан байна.

Хорогдсон малын сэг зэм эргээд сумын газар нутаг, байгаль орчинд халдвар, бохирдол үүсгэхээс гадна шар усны үерийн аюул нүүрлэж байгаа нь нутгийн иргэд, малчдын хувьд дараагийн тулгамдсан асуудал болоод байгааг хэлж байлаа.



 

Related news