“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг 4 улсад зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-12 17:02:22

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮ)-аас 2024 онд Монгол Улсаас хилийн чанадад зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар өнөөдөр мэдээллээ. Үүнд:

  • Австрали улсад 7 дугаар сарын 1-10-нд “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдаа,
  • Канадын Торонто болон АНУ-ын Нью-Йорк хотод 9 дүгээр сарын 26 болон 10 дугаар сарын 5-нд Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын өдрүүд буюу “Mongolian Day-2024”,
  • Мөн 9-10 дугаар сард Европын улсуудад “Монголын худалдааны өдрүүд-2024” үзэсгэлэн худалдаа,
  • 11 дүгээр сард БНХАУ-ын Шанхай хотноо болох олон улсын үзэсгэлэн яармагт оролцох,
  • БНСУ-д “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдааг 10 дугаар сард дахин зохион байгуулах гэж буй талаар мэдээллээ.

Мөн Япон улсад болдог Хаврын баяр, Осака хотод болох Намрын баярт Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг оролцуулахаар төлөвлөж буйг ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тодотгов. 



Related news