Шар усны үерийн эрсдэлээс сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарах тул уулархаг нутгаар орсон цас, мөс хайлж, шар усны үер болон уруйн үер буух нөхцөл бүрдээд байна.
Халиа урсах, цас мөс хайлж шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд хашааны гадна тал, ойр орчмын цас мөсөө цэвэрлэж зөөх, шуудуу ухах, шороон далан босгож шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг НОБГ анхаарууллаа.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days