Төмөр замын хамтын ажиллагааны орнууд 2024 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-05 09:29:39

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө.

Зөвлөлдөх уулзалтаар Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцлоо. Худалдааны ачааны хэмжээг дараах байдлаар тохиролцов.

Дамжин өнгөрөлтөөр:

  • БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу 1543 мянган тонн ачаа,
  • ОХУ-аас Монгол Улсаар дамжин БНХАУ руу 3755 мянган тонн,

Импортоор:

  • ОХУ-аас Монгол Улс руу 2935 мянган тонн,
  • БНХАУ-аас Монгол Улс руу 1457 мянган тонн,

Экспортоор:

  • Монгол Улсаас ОХУ руу 300 мянган тонн,
  • Монгол Улсаас БНХАУ руу 11700 мянган тонн ачаа тус тус тээвэрлэхээр тохиролцлоо.


УБТЗ ХНН энэ онд 21.690 мянган тонн ачаа тээвэрлэнэ.



“УБТЗ” ХНН-ийн 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ дамжин өнгөрөх, импорт, экспорт нийтдээ 21.690 мянган тонн байхаар тохирлоо. Энэ нь өнгөрсөн оныхоосоо 1.5 сая тонноор их үзүүлэлт юм.

ТЗХАБ-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах төлөөлөгчдийн зөвлөгөөнийг 2024 оны 2 дугаар сарын 26-наас эхлэн цахимаар зохион байгуулсан юм.


Зөвлөгөөнд Монгол Улс, ОХУ, Афганистан, Беларусь, Вьетнам, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Казахстан, БНХАУ, БНАСАУ, Туркменистан, Узбекистан болон БНСУ-ын төмөр замын төлөөлөгчид оролцож 2024 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээгээ ачааны нэр төрөл тус бүрээр хэлэлцэн холбогдох төмөр замуудтай харилцан тохиролцож, протоколд тусгаад байна

Related news