ХӨВСГӨЛ: Мөсний баярт "Кирва Анка" хамтлаг ая дуугаа өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-04 15:44:22

Хатгал, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2024” мөсний баярт Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн "Кирва Анка" хамтлаг хүрэлцэн ирж тоглолтоо толилууллаа.



Тус хамтлаг нь 39 жилийн түүхтэй ах, дүү хоёр гишүүнтэй бөгөөд өөрсдийн зохиосон болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс хүргэсэн юм.

 

"Кирва Анка" хамтлагийн тоглолтыг мөсний баярт зорин ирсэн иргэд талархан хүлээн авч хамтдаа Хөвсгөл нуурын мөсөн дээр дуулж, бүжиглэн гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлээ.


Мөн олон иргэн уран бүтээлчидтэй дурсгалын зураг татуулж, ажлын амжилт хүсэж байлаа.

 

Related news